Яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч байгаа "
Танхай тээгч" инээдмийн уран сайхны киноны дууны шинэ видеог хүргэж байна.
Aurora films, Focus film-ийн хамтын бүтээл уг кинонд зориулан Negun Studio-ийн Одбаяр (Оки) үг аяыг бүтээн дуучин
Наагий, Агиймаа нар хамтран дуулсан
Хайрласан зүрх дууг бүтээсэн юм. Тэгвэл уг дууны 2 дахь видео бэлэн болсон байна. Энэ видеонд "Танхай тээгч" киноны үйл явдлуудын хэсгээс багтаасан байна.
"Танхай тээгч" киноны найруулагчаар И.Одончимэг, Б.Чингүүн нар , продюсераар Т.Бархүү ажилласан. Гол дүрүүдэд И.Одончимэг, Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар ажиллажээ.