Skip to main content

Marvel-ийн Doctor Strange-ийн дүрд Johnny Depp тоглох уу

Өнгөрөгч 2013 онд кино ертөнцөд сүпербаатрууд хүчтэй байсан талаар өмнө дурдаж байсан. Ялангуяа Marvel кино компанийн баатрууд илүү хүчирхэг байсан билээ. Marvel кино компанийн хувьд 2-р үеийн (Phase Two) давалгаа 2013 онд Iron Man 3, Thor: The Dark World кинонуудаар эхлүүлсэн бол 2014 онд Captain America: The Winter Soldier, Guardians of the Galaxy кинонуудаа гаргаж ирэх 2015 онд The Avengers 2 киногаар дуусгахаа зарласан.

Харин Marvel 3-р үед (Phase Three) ямар ямар кинонууд гаргахаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Ant-Man (хийгдэж байгаа), Iron Man 4, Doctor Strange, Hulk, Black Panther, Inhumans, Runaways, Daredevil, The Punisher, Blade, Ghost Rider гэсэн кинонуудаас хийгдэнэ гэж таамаглаж байгаа.


Үүнээс Doctor Strange кино ирэх 2016 он гэхэд гарах яриа гарч байгаа ба саяхан гол дүрд hollywood-ийн A зэрэглэлийн үнэтэй жүжигчин өдгөө 51 нас хүрч буй Johnny Depp сонгогдож магадгүй гэсэн яриа гарсан юм. Ямартай ч энэ мэдээллийн талаар Marvel-ийн зүгээс албан ёсоор Johnny Depp уулзаагүй гэдгээ мэдэгджээ. Мөн үүний зэрэгцээ 33 настай, жүжигчин Joseph Gordon-Levitt-ийг Doctor Strange болж магадгүй гэсэн яриа гараад байна.\

Popular posts from this blog

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Говийн домог МУСК албан ёсны Trailer

UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны бүрэн trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ц.Даваажаргал , продюсераар Л.Балхжав , зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ , зургийн даргаар Д.Цэрэнчимэд ажиллажээ. Гол дүрүүдэд Eduard Ondar, Б.Замилан, О.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн болон Ч.Очгэрэл, Л.Одончимэг нар тогложээ. Говийн домог уран сайхны кино тун удахгүй.

Лизинг МУСК анхны teaser trailer

Гэрэлт суврага продакшн болон Born Film Studio хамтран ЛИЗИНГ уран сайхны инээдмийн киног бүтээж байна. Тус киноны анхны teaser trailer цацагдсанг ийнхүү хүргэж байна. Лизинг киноны гол дүрд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан нар тоглож байна.