Америкын алдарт зохиолч F. Scott Fitzgerald-н бүтээл "The Great Gatsby"-г кино болгох арга хэмжээ энэ хавраас эхлэх гэж байна. Тус зохиолыг австрали гаралтай кино найруулагч болох Baz Luhrmann бүтээх гэж байгаа бөгөөд уг төсөл нилээдгүй олон алдартанг хамруулж байгаа ажээ. Киноны гол дүрүүдэд английн залуу од Carey Mulligan болон Leonardo DiCaprio, Tobey Maguire нар тоглохоор болсон нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байна. Үүнээс гадна тус киног 3D-р бүтээхээр болсон бөгөөд киноны энэ хэсгийг найруулагч James Cameron дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Дашрамд сонирхуулахад найруулагч James Cameron-ы хувьд "Sanctum" киноны ерөнхий продюсороор ажиллаж байгаа ба 3D-г энэ киногоороо "Avatar"-с илүү түвшинд гаргаж ирж байгаа гэнэ.
Тус зохиолоор хамгийн сүүлд солонгосчууд кино хийсэн байна. Харин 1974 онд энэхүү зохиолоор хийгдсэн найруулагч Jack Clayton-ы бүтээл Оскарын наадмаас 2 шагнал хүртэж байжээ.Зохиолд Дэлхийн нэгдүгээр дайны дараа үеийн Jay Gatsby-н амдралын тухай гардаг ба харин энэхүү дүрд Leonardo DiCaprio тоглох юм байна.
Кино 2012 онд үзэгчдийн хүртээл болно.