Богино хэмжээний animation-ны чиглэлд нилээд туршлагатай Patrick Boivin, Strob нар хамт яг одоо кино зах зээлд хит болж байгаа Iron Man-ны бяцхан хүүхдийн хувилбар Iron Baby-г хийжээ. Энэхүү кинонд Patrick Boivin-ны өөрийнх нь охин Margaret тоглож байгаа бөгөөд мөн кинонд гарах туулайнуудын хоёр нь киног бүтээсэн улсууд юм байна. Киног 3D боловсруулалтын хүчирхэг програмуудын нэг 3DsMax2011 дээр хийж Vray-р рендерлэсэн байна.
Залуусын хайр сэтгэл нөхөрлөлийн талаар өгүүлэх Сүүлчийн бүжиг хэмээх бүжигт кино энэ сарын 14-нөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Уг киноны төгсгөл хэсэг "Ромео Жульета" –тай адилаар залуус амиа хорлон төгсдөг байна. Тэгвэл энэ нь нийгэмж сөрөг нөлөөг үзүүлж залуучуудын дунд амиа хорлох үзэгдэлийг бий болго байна гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Тиймээс уг киноны төгсгөлийн хэсгийг өөрчлөх, эсвэл мантажлахыг кино театрууд болон киноны уран бүтээлчидэд сануулсан бичиг хүргүүлжээ. Учир нь үерхдэг хүү охин хоёр цонхон дээрээс үсэрч амиа хорлосон явдал болсон байна. Энэ нь хэдийгээр киноны нээлтээс өмнө болсон ч ямар нэгэн байдлаар кинондоо өөрчлөлт оруулахыг кино багийнхан хүлээж аваад байгаа юм байна.