Skip to main content

Short film: Signs (Schweppes Short Film Festival)

Signs [Schweppes Short Film Festival]Бид юунд ч юм шалтгаангүйгээр гуниглаж хоног өдрүүдийг өнгөрөөх тохиолдолууд байдаг. Юу ч ярихгүй ямар ч идэвхигүй, Найз нөхөд хэрэггүй ч юм шиг, хийгээд байхад захиралууд анзаараагүй ч юм шиг тийм л утгагүй санагдсан үеүүд бий. Тэгвэл энэ бүгд юунаас болоод байгааг энэхүү Signs хэмээх богино хэмжээний кино маань тайлах болно.

Signs кино нь 1783 оноос үүсэл гаралтай хийжүүлсэн цэвэр усны Schweppes компаны сурталчилгааны хүрээнд зохиогддог Schweppes Short Film Festival-д оролцож буй бүтээл юм. Энэхүү festival-ын бүтээлд ямар нэгэн байдлаар Schweppes-ын бүтээгдэхүүнийг оролцуулсан байх ёстой аж. Анзаарвал уг кинонд ч гол дүрийн залуу Schweppes усыг ууж байгаа хэсэг гарна.

Short Film

Signs

Signs киног Австралын найруулагч Patrick Hughes найруулсан байна. Romatic comedy жанрын бүтээл болсон байна. Хөөрхөн.

Popular posts from this blog

UB film-ийн "Шүүдэр дундуур" МУСК зураг авалтын зурагнаас

UB film -ийн шинэ уран бүтээл " ШҮҮДЭР ДУНДУУР " уран сайхны киноны зураг авалтын зурагнаас хүргэж байна. Тус киноны найруулагчаар Б.Отгонзориг (энэ кино түүний найруулагчийн кареерын хувьд дебүт болж байна), зохиолчоор Л.Таванбаяр (Улаан дөрвөлжин, Хүдэн), Б.Отгонзориг, Б.Баярхүү нар, зураглаачаар Э.Доржсүрэн ажиллажээ.   Гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар. Монгол ахуй амьдрал, хүний мөн чанар, залуусын хүсэл мөрөөдөл, тэдний хайр дурлалыг харуулсан "Шүүдэр дундуур" уран сайхны кино тун удахгүй.

Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер

ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд , продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer

Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther -ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна. Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ. Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ.