Боолын гэрээ уран сайхны кинонд өнөөгийн залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Өнгө мөнгөний хорвоод хүн, хүн чанараа гээхгүй байхын утга учрыг та энэхүү киноноос үзэх болно. Киноны гол дүрд жүжигчин Амарсайхан Болд топ модель Пүрэвсүрэн Отгонцэцэг нар тогложээ. Киноны найруулагч зохиолчоор “Аз жаргал Bad boy”, ”Сайн уу амьдрал минь” зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан З. Батболд ажилласан байна.
National Film Production -ийн бүтээл ДУРЛАХ САНАЛ уран сайхны кино бэлэн болжээ. Тус киноны найруулагчаар Д.Ханьсаг , продюсераар Б.Мөнхдэлгэр, зураглаачаар С.Баяртогтох, зураачаар Ч.Ганзориг ажиллажээ. Гол дүрүүдэд Б.Ангараг, Э.Энэрэл, Б.Энхсайхан, Б.Балжинням, Г.Маргад-Эрдэнэ, Т.Болормаа нар тоглосон байна.