Хуримын даашинзтай бүсгүй МУСК шинэ постер May 22, 2017 ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ уран сайхны киноны шинэ постер дэлгэгдлээ. Тус киног Big Line Film, Oranger Entertainment, Red Point-ийн хамтран бүтээж байгаа бөгөөд киноны зохиолч, найруулагчаар З.Батболд, продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажилласан. Гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ. Share Get link Facebook Twitter Pinterest Email Other Apps Labels mongolian poster Хуримын даашинзтай бүсгүй МУСК Share Get link Facebook Twitter Pinterest Email Other Apps
Сүүлчийн бүжиг киноны төгсгөл хэсгийг өөрчлөхийг шаардав April 17, 2009 Залуусын хайр сэтгэл нөхөрлөлийн талаар өгүүлэх Сүүлчийн бүжиг хэмээх бүжигт кино энэ сарын 14-нөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Уг киноны төгсгөл хэсэг "Ромео Жульета" –тай адилаар залуус амиа хорлон төгсдөг байна. Тэгвэл энэ нь нийгэмж сөрөг нөлөөг үзүүлж залуучуудын дунд амиа хорлох үзэгдэлийг бий болго байна гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Тиймээс уг киноны төгсгөлийн хэсгийг өөрчлөх, эсвэл мантажлахыг кино театрууд болон киноны уран бүтээлчидэд сануулсан бичиг хүргүүлжээ. Учир нь үерхдэг хүү охин хоёр цонхон дээрээс үсэрч амиа хорлосон явдал болсон байна. Энэ нь хэдийгээр киноны нээлтээс өмнө болсон ч ямар нэгэн байдлаар кинондоо өөрчлөлт оруулахыг кино багийнхан хүлээж аваад байгаа юм байна. Read more
Picture: Цавчуур цэг ком уран сайханы киноны зургаас May 04, 2009 CAC pictures-ынхэн Цавчуур Цэг Ком нэртэй уран сайханы кино гаргах гэж байгаа талаар өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа киноны жүжигчидийн кинондаа зориулж авахуулсан зургуудаас тольлуулж байна. Уг кинонд 3 залуу интернэтэд эр*тик реалити шоу сайт байгуулж түүгээрээ мөнгө олох аргыг сэдэж байгаа ч цаашдаа байдал өөрөөр эргэж байгаа тухай өгүүлэх юм. Read more
Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer June 13, 2017 Marvel кино компанийн шинэ төсөл Black Panther -ийн анхны teaser trailer 2017 оны NBA-ийн аврагын тоглолтын дундуур цацагдлаа. Chadwick Boseman энэхүү дүрээ өнгөрөгч онд Captain America: Civil War киногаар танилцуулж байсан бол ийнхүү бүрэн хэмжээний кинотай болж байна. Black Panther-ийн найруулагчийн хувьд харьцангуй залуу, туршлага багатай Ryan Coogler ажиллаж байна. Marvel ийм хүн сонгосон нь сонирхолтой юм. Тэрээр өмнө нь Fruitvale Station (2013), Creed (2015) кинонуудыг найруулсан ажээ. Black Panther кино ирэх 2018 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ. Read more