SCI-FI төрлийн Цахирмаа хэмээх 60%-ын computer graphic –аар бүтээгдсэн киног SiTsa production -оос бэлэн болгоод байгаа юм байна. Уг кино нь Монголын Кино Урлагт нэлээд өөрчлөлтийг авч ирэх байх гэж найдаж байгаагаа киноны уран бүтээлчид нь илэрхийлэв. Цахирмаа киноны зохиолыг Б.Наранхишиг бичиж мөн продюсерлэжээ. Киноны гол дүрд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Г.Золбоот, дуучин Нара нар тоглосон гэнэ. Үйл явдалын хувьд: Химийн хорт бодисоос болж хүн төрөлхтөнд сүйрлийн аюул учирч, түүнээс гарах арга замыг дөрвөн залуу хайж олох тухай өгүүлэх гэнэ. Залуусыг нийслэлд орж ирэх үед Засгийн газрын ордон, төв талбай, Их дэлгүүр гээд хотын төв хэсгээс эхлээд бүхэлдээ сүйрсэн байх ажээ. Сүйрэл яагаад болов гэдгийг учрыг тайлахаар явсан залуус тусгайгийнхантай таарч адал явдал тун ч сонирхолтойгоор өрнөх гэнэ. Залуусыг хүн төрөлхтнийг аварах үйлсэд туслахаар НҮБ-аас робот ирдэг ажээ. Цахирмаа уран сайханы зөгнөлт кино ирэх 5-р сараас гарах төлөвлөгөөтэй ба