Skip to main content

Box office: 2016.08.22 Suicide Squad

1. Suicide Squad: Өнгөрөгч 7 хоногт: $20,7 сая, нийт: $262,3 сая
2. Sausage Party: Өнгөрөгч 7 хоногт: $15.3 сая, нийт: $65.3 сая
3. War Dogs: Өнгөрөгч 7 хоногт: $14.3 сая, нийт: $14.3 сая
4. Kubo and the Two Strings: Өнгөрөгч 7 хоногт: $12.6 сая, нийт: $12.6 сая
5. Ben-Hur: Өнгөрөгч 7 хоногт: $11.4 сая, нийт: $11.4 сая

6. Pate's Dragon: Өнгөрөгч 7 хоногт: $11.3 сая, нийт: $42.9 сая
7. Bad Moms: Өнгөрөгч 7 хоногт: $14.2 сая, нийт: $51.1 сая
8. Jason Bourne: Өнгөрөгч 7 хоногт: $8.0 сая, нийт: $140.9 сая
9. The Secret Life of Pets: Өнгөрөгч 7 хоногт: $5.8 сая, нийт: $346.7 сая
10. Florence Foster Jenkins: Өнгөрөгч 7 хоногт: $4.3 сая, нийт: $14.4 сая

War Dogs (2016)

Director: Todd Phillips
Stars: Jonah Hill, Miles Teller, Steve Lantz |       
imdb: 7.4

АНУ-ийн Пентагонтой Афганистанд өрнөх цэргийн үйл ажиллагаанд зэвсэг нийлүүлэх 300$ сая ам.долларын гэрээг авч чадсан, 20 гаруйхан настай Efraim Diveroli (Jonah Hill), David Packouz (Miles Teller) нарын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн намтарчилсан, гэмт хэрэг, инээдэм драм төрлийн War Dogs кино. Найруулагчаар  The Hangover Trilogy-ийн найруулагч Todd Phillips ажиллажээ. 40$ Сая ам.долларын өртөгөөр бүтээсэн уг кино одоогоор 20$ сая ам.долларын орлого цуглуулаад байна.




Kubo and the Two Strings (2016)

Director: Travis Knight
Stars: Charlize Theron, Art Parkinson, Matthew McConaughey         
imdb: 8.4

Laika-ийн хамгийн том бүтэцээр бүтээсэн stop-motion анимешн. Kubo нэрт залуу хүү өөрийн эцгийн өшөөг авахаар шидийн бөгөөд сүнсний ертөнцийн өнгөрсөнрүү очих болно. imdb-ээс өндөр үнэлгээ аваад байгаа Kubo and the Two Strings анимешны найруулагчаар Laika-ийн ахлах аниматор Travis Knigh ажилласан. Энэ нь түүний анхны кино найруулгын ажил байлаа. 60$ сая ам.доллараар бүтээсэн уг анимешн одоогоор 13$ сая ам.долларын орлого олоод байна.




Ben-Hur (2016)

Director: Timur Bekmambetov
Stars: Jack Huston, Toby Kebbell, Rodrigo Santoro    
imdb: 5.3

Lew Wallace-ийн 1880 онд гаргасан Ben-Hur: A Tale of the Christ гэх түүхэн, домгийн зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа 5 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино. 1907, 1925 онуудад дуугүй кино гарч байсан бол 1959 оны кино нь Oscar хүртэж байсан байдаг. Ben-Hur киноны найруулагчаар Өдрийн харуул, Шөнийн харуулаар нэрд гарч hollywood-д Wanted (2008), Abraham Lincoln: Vampire Hunter (2012) кинонуудыг найруулсан Timur Bekmambetov ажиллажээ. Киног 100$ сая ам.доллараар бүтээж одоогоор 22$ сая ам.долларын орлого олоод байна.

Popular posts from this blog

Picture: Цавчуур цэг ком уран сайханы киноны зургаас

CAC pictures-ынхэн Цавчуур Цэг Ком нэртэй уран сайханы кино гаргах гэж байгаа талаар өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа киноны жүжигчидийн кинондаа зориулж авахуулсан зургуудаас тольлуулж байна. Уг кинонд 3 залуу интернэтэд эр*тик реалити шоу сайт байгуулж түүгээрээ мөнгө олох аргыг сэдэж байгаа ч цаашдаа байдал өөрөөр эргэж байгаа тухай өгүүлэх юм.

Сүүлчийн бүжиг киноны төгсгөл хэсгийг өөрчлөхийг шаардав

Залуусын хайр сэтгэл нөхөрлөлийн талаар өгүүлэх Сүүлчийн бүжиг хэмээх бүжигт кино энэ сарын 14-нөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Уг киноны төгсгөл хэсэг "Ромео Жульета" –тай адилаар залуус амиа хорлон төгсдөг байна. Тэгвэл энэ нь нийгэмж сөрөг нөлөөг үзүүлж залуучуудын дунд амиа хорлох үзэгдэлийг бий болго байна гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Тиймээс уг киноны төгсгөлийн хэсгийг өөрчлөх, эсвэл мантажлахыг кино театрууд болон киноны уран бүтээлчидэд сануулсан бичиг хүргүүлжээ. Учир нь үерхдэг хүү охин хоёр цонхон дээрээс үсэрч амиа хорлосон явдал болсон байна. Энэ нь хэдийгээр киноны нээлтээс өмнө болсон ч ямар нэгэн байдлаар кинондоо өөрчлөлт оруулахыг кино багийнхан хүлээж аваад байгаа юм байна.

Sci-fi төрлийн Цахирмаа кино хийгджээ

SCI-FI төрлийн Цахирмаа хэмээх 60%-ын computer graphic –аар бүтээгдсэн киног SiTsa production -оос бэлэн болгоод байгаа юм байна. Уг кино нь Монголын Кино Урлагт нэлээд өөрчлөлтийг авч ирэх байх гэж найдаж байгаагаа киноны уран бүтээлчид нь илэрхийлэв. Цахирмаа киноны зохиолыг Б.Наранхишиг бичиж мөн продюсерлэжээ. Киноны гол дүрд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Г.Золбоот, дуучин Нара нар тоглосон гэнэ. Үйл явдалын хувьд: Химийн хорт бодисоос болж хүн төрөлхтөнд сүйрлийн аюул учирч, түүнээс гарах арга замыг дөрвөн залуу хайж олох тухай өгүүлэх гэнэ. Залуусыг нийслэлд орж ирэх үед Засгийн газрын ордон, төв талбай, Их дэлгүүр гээд хотын төв хэсгээс эхлээд бүхэлдээ сүйрсэн байх ажээ. Сүйрэл яагаад болов гэдгийг учрыг тайлахаар явсан залуус тусгайгийнхантай таарч адал явдал тун ч сонирхолтойгоор өрнөх гэнэ. Залуусыг хүн төрөлхтнийг аварах үйлсэд туслахаар НҮБ-аас робот ирдэг ажээ. Цахирмаа уран сайханы зөгнөлт кино ирэх 5-р сараас гарах төлөвлөгөөтэй ба