Skip to main content

Ice Age: Collision Course анимешны шинэ trailer

20th Century Fox болон Blue Sky Studios кино компанийн "Ice Age" франчайзийн ээлжит анги "Ice Age: Collision Course" анимешны шинэ trailer гарсан байна. Энэ удаад харийн технологи шинэ эринтэй золгож байгаагаар кино үргэлжлэх юм. Анимешны найруулагчаар Mike Thurmeier, Galen T. Chu ажилласан.

"Ice Age: Collision Course" анимешн ирэх 7-р сарын 22-нд нээлтээ хийнэ.



Ice Age цувралын өртөг, орлогын мэдээллийг харна уу.
Ice Age (2002) – Өртөг: $59 сая, Box Office орлого: $383.3 сая
Ice Age: The Meltdown (2006) – Өртөг: $80 сая, Box Office орлого: $660.9 сая
Ice Age: Dawn of the Dinosaurs (2009) – Өртөг: $90 сая, Box Office орлого: $886.7 сая
Ice Age: Continental Drift (2012) – Өртөг: $95 сая, Box Office орлого: $877.2 сая

Popular posts from this blog

Сүүлчийн бүжиг киноны төгсгөл хэсгийг өөрчлөхийг шаардав

Залуусын хайр сэтгэл нөхөрлөлийн талаар өгүүлэх Сүүлчийн бүжиг хэмээх бүжигт кино энэ сарын 14-нөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн билээ. Уг киноны төгсгөл хэсэг "Ромео Жульета" –тай адилаар залуус амиа хорлон төгсдөг байна. Тэгвэл энэ нь нийгэмж сөрөг нөлөөг үзүүлж залуучуудын дунд амиа хорлох үзэгдэлийг бий болго байна гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Тиймээс уг киноны төгсгөлийн хэсгийг өөрчлөх, эсвэл мантажлахыг кино театрууд болон киноны уран бүтээлчидэд сануулсан бичиг хүргүүлжээ. Учир нь үерхдэг хүү охин хоёр цонхон дээрээс үсэрч амиа хорлосон явдал болсон байна. Энэ нь хэдийгээр киноны нээлтээс өмнө болсон ч ямар нэгэн байдлаар кинондоо өөрчлөлт оруулахыг кино багийнхан хүлээж аваад байгаа юм байна.

Picture: Цавчуур цэг ком уран сайханы киноны зургаас

CAC pictures-ынхэн Цавчуур Цэг Ком нэртэй уран сайханы кино гаргах гэж байгаа талаар өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа киноны жүжигчидийн кинондаа зориулж авахуулсан зургуудаас тольлуулж байна. Уг кинонд 3 залуу интернэтэд эр*тик реалити шоу сайт байгуулж түүгээрээ мөнгө олох аргыг сэдэж байгаа ч цаашдаа байдал өөрөөр эргэж байгаа тухай өгүүлэх юм.

Sci-fi төрлийн Цахирмаа кино хийгджээ

SCI-FI төрлийн Цахирмаа хэмээх 60%-ын computer graphic –аар бүтээгдсэн киног SiTsa production -оос бэлэн болгоод байгаа юм байна. Уг кино нь Монголын Кино Урлагт нэлээд өөрчлөлтийг авч ирэх байх гэж найдаж байгаагаа киноны уран бүтээлчид нь илэрхийлэв. Цахирмаа киноны зохиолыг Б.Наранхишиг бичиж мөн продюсерлэжээ. Киноны гол дүрд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Г.Золбоот, дуучин Нара нар тоглосон гэнэ. Үйл явдалын хувьд: Химийн хорт бодисоос болж хүн төрөлхтөнд сүйрлийн аюул учирч, түүнээс гарах арга замыг дөрвөн залуу хайж олох тухай өгүүлэх гэнэ. Залуусыг нийслэлд орж ирэх үед Засгийн газрын ордон, төв талбай, Их дэлгүүр гээд хотын төв хэсгээс эхлээд бүхэлдээ сүйрсэн байх ажээ. Сүйрэл яагаад болов гэдгийг учрыг тайлахаар явсан залуус тусгайгийнхантай таарч адал явдал тун ч сонирхолтойгоор өрнөх гэнэ. Залуусыг хүн төрөлхтнийг аварах үйлсэд туслахаар НҮБ-аас робот ирдэг ажээ. Цахирмаа уран сайханы зөгнөлт кино ирэх 5-р сараас гарах төлөвлөгөөтэй ба