"Танихгүй эмэгтэйн захидал" зохиолоор сэдэвлэн кино бүтээж байгаа талаар өмнө бид мэдээлж байсан билээ. "Үл таних эмэгтэй" нэртэй энэхүү киног драмын театрын залуу уран бүтээлчид хамтран хийсэн бөгөөд тус киноны шинэхэн дуу төрөн гарсан байна. Дууг МУГЖ Т.Ариунаа дуулан амилуулжээ. Ингээд тэрхүү бүтээлийг хүргэе.
Кино сүүлийн үед төдийлөн хийгдээгүй уянгын кино юм байна. Ямартай ч тун удахгүй нэгэн уран бүтээл та бидний мэлмийг баясгах нь.
Киноны постер
Кино сүүлийн үед төдийлөн хийгдээгүй уянгын кино юм байна. Ямартай ч тун удахгүй нэгэн уран бүтээл та бидний мэлмийг баясгах нь.
МУГЖ Т.Ариунаа
Үл таних эмэгтэй киноны дуу
Үг. Х.Болор-Эрдэнэ Ая. Ц.Байдраг
Амьдарч байсныг минь мэдээгүй ээ чи
Хайрлаж байсныг минь анзаараагүй ээ
Харанхуйд нуугдсан сэтгэлээ би нээж
Хайрын захиагаа нулимсаараа чамд бичнэ
Хаалганы чинь цаана даарсан зүрх хаашаа цохилдогийг чи мэдэх үү
Чамайг хайрласан тэр л өдрүүд ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг цэцэг болон ургасан
Минийх болоогүй чиний өлмийд хайраа би чинь дэвслээ
Зүүдэнд чинь сонсогдсон Аялгуу байлаа би
Сүүдэрт чинь нуугдсан гэрэл байлаа би
Эмзэгхэн зүрхэндээ чамайгаа хайрласан
Багынхаа мөрөөдлөөс би аз жаргалаа оллоо
{
Хаалганы чинь цаана даарсан зүрх хаашаа цохилдогийг чи мэдэх үү
Чамайг хайрласан тэр л өдрүүд ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг цэцэг болон ургасан
Минийх болоогүй чиний өлмийд хайраа би чинь дэвслээ
} (3)
Харцанд минь нуугдсан хайрын гэрлийг
Анзаарч хараагүй ч гомдоогүй ээ би
Дурласан бүсгүйн үгийг санаж яваарай гуйя
Хэзээ ч хэн ч чамайг над шиг хайрлахгүй ээ
Киноны постер